Thursday, November 26, 2009

Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсны 85 жилийн ойн мэнд хүргэе!


БНМАУ 85 жил

Монголынхоо нийт ард түмэнд амжилт хүсье.


Цааш нь унших...

Sunday, November 22, 2009

Холливудын од Стивен Сигал Монгол бүсгүйтэй хуримлана.




Сонирхолтой мэдээ байхаар нь тавьчихлаа...Уншаарай

Одоогоос 5 жилийн өмнө Монголд хөл тавьж, төрийн ордноор жинсэн өмдтэй “зугаалаад” буцсан Холливудын од Стивен Сигалын хувийн амьдрал сонин содноор дүүрэн байна. Өөрийгөө Монгол гаралтай хэмээн тунхагладаг, тулаант киноны мастер түүнийг буддын шашины ренбүчи цолтойг манайхан мэдэх байх. Тиймдээ ч Чингис хааны тухай кино хийхээр удтал ярьж, чамгүй дуулиан дэгдээсэн ч харамсалтай нь энэхүү хүсэл нь талаар өнгөрөөд байгаа билээ. Монголд ирэхдээ эмийн ургамал судлахаар лам хуврагтай яваагаа чухал ажилд тайлбарлаж байсан С.Сигал жил бүр манай хийд дацангуудын хурал номд зохих хандиваа өргөдөг гэдэг. Энэ нь ч цаанаа нарийн учиртайг түүний хувийн амьдралын хамгийн сүүлийн үеийн сонин нотолно. Буддын шашны үнэнч зүтгэлтэн энэ эрхэм саяхан өөрийн туслахаар ажиллаж байсан бүжигчин монгол бүсгүйгээс мэндэлсэн Төгсбаясгалант нэртэй отгон хүүгээ өлгийдөж аваад байна.
Хувийн амьдрал, зан аашаараа Холливуддаа цуутай Сигал өмнө нь Япон, Орос, Америк, Латин Америк гаралтай бүсгүйчүүдтэй хувь заяагаа холбож байсан бөгөөд 6 хүүхдийн эцэг. Түүний отгон хүүгийн ээж өөрөөс нь хэдэн үе мултарсан, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, үндэсний болон орчин үеийн бүжгийн мэргэжлийн бүжигчин залуу бүсгүй С.Эрдэнэтуяа бөгөөд тэдний учрал 5 жилийн түүхтэй.
Монголд айлчлахдаа үзэсгэлэнт Болгар бүсгүйтэй хөтлөлцөж ирсэн ноён Сигал манай загварынхан болоод миссүүдийг жинхэнэ хуйлруулсан. Түүнийг ирж, Их хааны кинондоо хатанд тоглох бүсгүй шалгаруулах сургаар хорвоогоор нэг тарсан нэртэй цуутай миссүүд маань “төрхөмдөө” цугласан юмдаг. Ямар ч байсан Германаас модель Оюунгэрэл, Тайваниас мисс Сансармаа нар ирж хадаг сүүтэй “Дүүриймаа”-даж угтсан билээ. Үндэсний хувцасны загвараа толилуулж “Өндөр Дов” дахь жуулчны баазад ёстой л зүсэн зүйлээрээ цугласан Монголын сайхан бүсгүйчүүдээс залхаж ядсан Сигал “Танай сайхан бүсгүйчүүд тайзан дээрээ биш, гудамжиндаа алхаж байдаг юм байна” гэж хэлээд амьтны охин үрсийн нус нулимсыг барж орхисон.
“Golden star” гэж урлагийнханд шагнал хүртээхэд нь дуучин Сараа “Холливудын нэг муу зодоончийн шагнал гэж юу байсан юм” гэж тас шилбүүрдэж байлаа. Сигал загварынхнаас тэс хол бүжигчин бүсгүйд харц унагаж, улмаар нарийн бичгийн ажилд санал болгон дэргэдээ татсан нь хэзээ мөдгүй болох Холливудын хуримын товд хүргэжээ. Төмөр замд бага насаа өнгөрөөсөн, айлын эрх танхил ганц охин С.Эрдэнэтуяа хүүхдийн ордны бүжгийн дугуйлангаас урлагийн гараагаа эхлэсэн авьяас гоо үзэсгэлэн хосолсон чадварлаг бүсгүй. Тиймээс ч эрхэм Сигалын дөрвөн туслахын ажлыг ганцаар амжуулж, ажилтнуудыг нь алмайруулсаныг ойр дотныхон нь бахархан ярих юм билээ. Сигалийн хамтаар гадны орнуудаар аялж, Эмма нэрээр гэргий нь гэгдэх болсон С.Эрдэнэтуяад албан ёсоор гэрлэх саналыг тавьж, хуримандаа бэлтгэх болсон Холливудын од ойр дотныхондоо зараа тараагаад эхэлжээ.
Нутагтаа жилдээ нэг ирэхдээ олны нүднээс жийрхсээр нам гүмхэн буцдаг энэ бүсгүй “Цэнгээнт бүжгийн хатан хаан” өргөмжлөл хүртэн тайзнаа гайхагдаж явсан. Монгол Чаньву нэрээрээ олонд танил болсон телевизийн хөтлөгч Э.Гантулгын анхны хайрын эзэн энэ бүсгүйд зүрх сэтгэл алдарсан томчууд ч цөөнгүй байсан гэдэг. Халхын сайхан бүсгүйн намба донж гоо үзэсгэлэн авьяас чадвар, боловсрол мэдлэгээрээ Холливудад нэр, мөр гаргаж яваа бүжигчин бүсгүй С.Сигал нарын хуримын зарын эргэн тойрны сонин ийм байна.

Мэдээг : Сонин.мн-ээс


Цааш нь унших...

Асашёорюү vs Хакухо нар 50% хийлээ.





Күшюү башё эхлээд 8 хоног болж байна. Шинэ шинэ рекордын төлөө хүчтэй өрсөлдөөнийг хийж буй Их аврага Давгадорж, Аврага Хакухо нараар удирдуулсан 42 сумоч барилдаж байгаа билээ. Их аврага Давгадорж 25 түрүү, Даваажаргал жилийн хамгийн олон даваа буюу 85 төлөө өрсөлдөж явна. Тэмцээн эхэлснээс л сонирхолтой болж байсан бөгөөд кадубонд орсон Чейтайкай, дахин улам улам барилдах эрмэлзлэл төрсөн Кайо зэрэг сумочид үнэхээр сайхан амжилтыг үзүүлсээр явна. Ингээд эхний 8 өдрийн дараах байдлаар Давгадорж, Хакухо нар 8-0 гэсэн амжилттай яваа бол түүний араас Котоүшү 7-1, Ёшиказэ 7-1, Точиношин 7-1 гэсэн амжилттай явна. Харин түрүүлэнэ гэж үзэгчдийн тааварт байнга явдаг Харумафүжи озэки маань 3-5 гэсэн тааруухан амжилтыг үзүүлж байна.


Цааш нь унших...

Thursday, November 5, 2009

Асашёрюv Д.Дагвадорж шийтгэлээс мултарлаа



Хатуу дэг жаягтай сумогийн холбооныхон гурван бөхөд сануулга өгчээ. Тоёоношима, Котошогикv, Асасэкирюv нарыг сумог алдаршуулах зорилгоор зохион байгуулдаг vзvvлэх тоглолтод идэвхгvй хандан өглөөний дасгалдаа ирсэнгvй гэж шийтгэжээ. Дээрх гурван сумоч Киото мужийн Сикоку аралд очихдоо өөрсдийн сурч байсан дунд сургууль дээрээ очин зугаалсан байна. Тус сургуульд их аварга Асашёорюv Д.Дагвадорж мөн сурч байсан боловч бөхийнхөө vvргийг сайн биелvvлсэн байна. Хэдийгээр сануулга авсан гурван сумочоос дутахааргvй гэм хийж цагаан будааны архи уусан боловч бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн болохоор энэ удаа шийтгэлээс мултарсан аж.


Цааш нь унших...

"Чингис Хаан" Дэлхийн цомд Монголчууд багаараа 2-р байр




Мэдээгээ бичилгүй их удаан завсарлалаа. Одоо л бичээд байя.

Ази тивд анх удаагаа зохиогдож байгаа Жүдо бөхийн Дэлхийн цомын цуврал тэмцээн “Чингис хаан-2009″ амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагдаж буй энэхүү тэмцээн нь Лондонгийн олимпийн өмнөх оноо цуглуулах маш хэрэгтэй тэмцээн юм. Үүнд 13 орны 128 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр долоон жинд өрсөлдсөнөөс манай тамирчид хурд, хүчтэй барилдаж 5 алт, 6 мөнгө, 16 хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр БНСУ-ын баг тамирчид тэргүүн байр, Монголын баг хоёрдугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар аваргын төлөө Украйны бөх Сергей Дреботтой барилдан цэвэр ялж дэлхийн цомын тэмцээнээс хоёр дахь алтан медалиа хүртэж буй юм. Энэ жинд спортын мастер Б.Хишигбаяр, Украйны бөх Херворхян нар хүрэл медаль хүртсэн.

Тэмцээний хамгийн үзүүштэй, үзэгчдийг шуугиулсан барилдаан эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн, спортын мастер Ч.Болдбаатар, мөнгөн медаль хүртсэн спортын мастер Г.Болдбаатар нарын дунд болсон юм. Энэ хоёр тамирчин өмнө нь аваргын төлөө өрсөлдөж байсан удаатай. Тэмцээний бас нэг сонирхолтой барилдаан 52 кг-ын эмэгтэй жинд барилдаж алт, мөнгөн медаль хүртсэн ОУХМ М.Бундмаа, спортын мастер Б.Бат-Эрдэнэ нарын дунд болсон. Аваргын төлөө энэ хоёр тамирчинг барилдаж байхад М.Бундмаагийн араас гарч ирж байгаа залуу тамирчин Б.Бат-Эрдэнийг заал даяараа дэмжиж байсан. Гэсэн ч аварга бол аварга л байдаг, дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ нотолж ОУХМ М.Бундмаа ялсан.

Энэ удаагийн “Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээн нь 100 мянган ам.долларын шагналын сантай, алтан медалийн эзэд 3000, мөнгөн медаль хүртсэн тамирчид 2000, хүрэл медалийн эзэд 1000 ам. доллар хүртэж буйгаараа онцлог байлаа.

Дараагийн онцлог зүйл нь Хамгийн хурдан хугацаанд өрсөлдөгчөө ялсан жүдочдыг шалгаруулдаг бөгөөд 66 кг-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эрэгтэйчүүдээс хүртсэн бол, эмэгтэйчүүдээс +78 кг-ын тамирчин Ким На Юүн /БНСУ/ хүртсэн юм.

“Чингис хаан-2009″ дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн тамирчид

60 кг-ын эрэгтэй
Алт – Ч. Болдбаатар /Монгол/
Мөнгө – Г.Болдбаатар /Монгол/
Хүрэл – О.Чинбат /Монгол/
Хүрэл – Д.Төмөрхүлэг /Монгол/

73 кг-ын эрэгтэй
Алт – Бан Гуи-ман /БНСУ/
Мөнгө – Петр Куркейвич /Польш/
Хүрэл – О.Болд-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – С.Ням-Очир /Монгол/

48 кг-ын эмэгтэй
Алт – Чун Жун-Ён /БНСУ/
Мөнгө – М.Уранцэцэг /Монгол/
Хүрэл – Э.Номин /Монгол/
Хүрэл – Б.Уранчимэг /Монгол/

52 кг-ын эмэгтэй
Алт – М, Бундмаа /Монгол/
Мөнгө – Б.Бат-Эрдэнэ /Монгол/
Хүрэл – Чой Кюүм-Май /БНСУ/
Хүрэл – Люси Чятра /Чех/

57 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Цэрэннадмид /Монгол/
Мөнгө – Д.Сумьяа /Монгол/
Хүрэл – Т.Баттөгс /Монгол/
Хүрэл – Ким Жан-ди /БНСУ/

63 кг-ын эмэгтэй
Алт – Ц.Мөнхзаяа /Монгол/
Мөнгө – Жун Да-үн /БНСУ/
Хүрэл – Светлана Чепурина /Украйн/
Хүрэл – С.Энхзаяа /Монгол/

70 кг-ын эмэгтэй
Алт – Хван Е – Сүл/БНСУ/
Мөнгө – Наталия Смал /Украйн/
Хүрэл – О.Мөнхцэцэг /Монгол/
Хүрэл – П.Лхамдэгд /Монгол/

-78 кг-ын эмэгтэй
Алт – Жён Гён-Ми /БНСУ/
Мөнгө -Анника Хайсе /Герман/
Хүрэл – Б.Мөнхтуяа /Монгол/
Хүрэл – Я.Дулмаа /Монгол/

+78 кг-ын эмэгтэй
Алт – Ким На Юүн /БНСУ/
Мөнгө – Д.Цэрэнханд /Монгол/
Хүрэл – Кристина Крахе /Герман/
Хүрэл- О.Жаргалсайхан /Монгол/

81 кг-ын эрэгтэй
Алт – Сун Дэ-Нам /БНСУ/
Мөнгө – Г.Дашдаваа /Монгол/
Хүрэл – Артем Васыленко /Украйн/
Хүрэл – Ник Хайн /Герман/

90 кг-ын эрэгтэй
Алт – Вадим Сынявский /Украйн/
Мөнгө – Тимур Болат /Казахстан/
Хүрэл – Квон Юн-Вү /БНСУ/
Хүрэл – Хуршид Набиев /Узбекистан/

-100 кг-ын эрэгтэй
Алт – Хван Хи-Таэ /БНСУ/
Мөнгө – Артем Блошенко /Украйн/
Хүрэл – Б.Тэмүүлэн /Монгол/
Хүрэл – Акинори Хонго /Япон/

+100 кг-ын эрэгтэй
Алт – Станислав Бондаренко /Украйн/
Мөнгө – Ким Су -Хан /БНСУ/
Хүрэл – Казухико Такахаши /Япон/
Хүрэл – Б.Сугаржаргал /Монгол/


Цааш нь унших...

Т.Дэлгэрмөрөн тэнсэн авлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд өчигдөр дуучин Т.Дэл гэрмөрөн,түүний найз Б.Батзориг нарыг шүүх хурал боллоо. Тэд энэ оны долдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух “Хар сарнай” хамтлагийн С.Амарман дахын гэрт архидан согтуурч, хоорондоо маргалдаж зодолдсон аж. С.Амармандахын эхнэр н.Бөрт-Үжин Баянзүрх дүүргийн цагдаад дуудлага өгчээ. Албан үүргийнхээ дагуу очиж арга хэмжээ авах гэсэн н.Нямдорж цагдаад Т.Дэлгэрмөрөн эсэргүүцэл үзүүлж, эрүүг нь хуга цохисон байна. Харин Б.Батзориг нь цагдаагийн мөрдсийг урж тасад сан аж. Дуучин Т.Дэлгэрмөрөнд Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2, Б.Батзоригт 230-р зүйлийн 2-оор яллахаар төлөвлөсөн байсан юм. Шүүх хуралд шүүгчээр Д.Чулуун хүү, н.Одонтуул, н.Саран туяа, яллагчаар Ж.Отгонбаяр, Т.Дэлгэрмөрөнгийн өмгөөлөг чөөр н.Хишигбаатар, Б.Бат зоригийн өмгөөлөгчөөр н.Хувцагаан, гэрчээр Н.Хадбаатар оролцсон.

Шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнгийн хувьд 2004 оны 11 сарын 17-нд Чингис зочид буудлын урд Амай хочит н.Золжаргалыг зодож, духыг нь цөмөлж, хамрыг нь хугалсан хэрэг, дахин сөхөгдсөн байв. Тус хэрэг өмнө нь хоёр ч удаа хэрэгсэхгүй болж, хэд хэдэн удаа түтгэлзүүлэгдсэн ажээ. Баянзүрх дүүргийн эрүүлжүүлэхийн цагдаа н.Нямдоржын хохирлыг Т.Дэлгэр мөрөн нэг сая 300 мянган төгрөг, Б.Батзориг 50 мянган төгрөгөөр барагдуулсан байлаа. Шүүх хурал өчигдрийн 14.00 цагийн орчимд эхэлж гурван цаг гаргуй хугацаанд үргэлжлэв. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг зарим зүйл дээр зөрсөн юм. Т.Дэл гэр мөрөн шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө “С.Амармандахын гэрт Б.Батзориг бид гурав жаахан уугаад, сайхан сууж байсан. Гэтэл Б.Батзориг санаандгүйгээр, татаж байсан тамхиныхаа цогоор миний цээжийг түлчихсэн.

Харин би цочсондоо Б.Батзоригыг түлхсэн бөгөөд манай хүн унахдаа нэг гараараа ширээн дээрх зүйлсийг унаган, нөгөө гар нь миний хамар руу санамсаргүй цохьчихсон юм. Түүнээс биш маргалдаж зодолдсон зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт С.Амармандахын эхнэр н.Бөртө-Үжиний өгсөн мэдүүлэгтэй эрс зөрсөн. Мөн дуудлагаар очсон цагдаа н.Нямдорж тэдний хувцсыг өмсүүлэлгүй авч явах гэсэн, гаранд нь өчиг хийж гавлах гэж оролдоход маш их өвдсөн учраас өөрийн мэдэлгүй цохьсон гэсэн нь мөн л зөрж байв. Шүүгдэгч Б.Батзоригийн хувьд хохирогч н.Нямдорж, гадуур хувцас болон гутал өмсүүлэлгүй авч гарах гэхэд нь эсэргүүцэж ханцуйнаас нь татахад мөрдөс нь оёдлоороо урагдсан гэж мэдүүлэг өгсөн байв. Энэ мэтчилэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын шүүх хурал дээр болон хавтаст хэрэгт өгсөн цөөнгүй мэдүүлэг зөрж байлаа. Өмгөөлөгч н.Хишигтбаатар хохирогч н.Нямдоржын эрүүг хугалсан нь эргэлзээтэй гэсэн баримт гаргаж ирсэн. Хавтаст хэрэгт хохирогч н.Нямдоржын эрүүний хугарлын хоёр рентген зураг хэзээ авахуулсан нь тодорхой бус сохолж балласан, дүгнэлтийг нь бичсэн эмчийн гарын үсэг байхгүй байгаа зэрэг нь эргэл зээтэй байна гэдгийг мэдэгдсэн.

Харин яллагчаар ажилсан Ж.Отгон баяр прокурор “Тус хэргийн мөр дөн байцаалтын явцад хохирогч н.Нямдоржтой өөрийн биеэр уул заж байсан. Эрүүндээ аппарат зүүсэн явж байсан. Хоол унд зажилж идэж чадахгүй гуурсаар хооллож, эмнэлэгт 14 хоног хэвт сэн. Энэ бүхнээс эрүү хугараагүй гэсэн үндэслэл байхгүй, бие болон сэтгэл санааны их хохирол учирсан” гэсэн. Шүүх хурлын төгсгөлд шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнд Улсын яллагч Эрүүгийн хуулийн 96-р зүйлийн 96.2-д заасны дагуу, жирийн дэглэмтэй хорих ангид долоон жил нэг сарын хугацаатай хорих ял оноохоор төлөвлөснийг нэг жилийн тэнсэн харгалзах ял болгон шийдвэрлэсэн юм. Б.Батзоригт жирийн дэглэмтэй хорих ангид нэг жилийн хугацаатай ял эдлүүлэх зүйл заалтыг мөн өөрчилж тэнсэн өглөө.


Цааш нь унших...

2.3 кг алт гаргах гээд бүтэлгүйтэв

Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд улсын хилээр 2.3 кг алт гаргах гэсэн этгээдийг саатууллаа.
Гэмт этгээдийг Амарбаяр гэдэг бөгөөд Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн олон улсын галт тэргээр уг алтаа тээвэрлэж яваад баригдсан аж. Алтыг хилээр гаргахад шаардлагатай зөвшөөрлийг Монгол банкнаас авах ёстой. Гэтэл гэмт этгээд Монгол банкнаас зөвшөөрөл авах нь битгий хэл гаалийн бүрдүүлэлтгүйгээр алтыг нууж явсан байна. Энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйлчлэлээр ял оноодог билээ. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.



Цааш нь унших...

Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын талаарх мэдээлэл /2009-11-05/

2009 оны 11 дүгээр сарын 5-ны байдлаар

11 дүгээр сарын 5-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод 706, хөдөө орон нутагт 178, нийт 884 байна.
Нийт 17 аймагт томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирүсийн халдвар бүртгэгдээд байна. Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар аймгуудад өвчлөлийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Архангай 8, Баянхонгор 3, Булган 5, Говьсүмбэр 16, Дархан-Уул 23, Дорнод 11, Дорноговь 17, Завхан 3, Орхон 13, Өвөрхангай 17, Өмнөговь 2, Сэлэнгэ 18, Төв 10, Увс 1, Ховд 19, Хөвсгөл 1, Хэнтий аймагт 11 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд 46 хүн эмчлэгдэж байгаагийн 29 нь онош батлагдсан, 17 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мөн өдрийн 9 цагийн байдлаар мэдээгээр нийт 19602 хүн амбулаториор үйлчлүүлснээс 3031 буюу 15,4 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.




Цааш нь унших...

Tuesday, October 27, 2009

Барселоначууд шилдэг нь


Барселоначууд шилдэгүүдийг түүлээ.

Испаний хөлбөмбөгийн шилдэгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Мадридад явагдлаа. Өнгөрсөн улиралд гайхалтай тоглон Испаний багуудаас анхлан требль хийсэн Каталоны Барселона клуб энэ ёслолын ажиллагаан дээр ”доминант” байсан байна. Реал Мадридийн Икер Касильясыг эс тооцвол бүх байрлал дээр Барсагийн тоглогчид шилдэгийн шагналыг бөөнджээ. Депортивогийн ахмад хагас хамгаалагч Хуан Валерон цэвэр тоглолтын шагнал, харин дээд лигт шинээр дэвшин гарч ирсэн Тенерифе клуб Сегунда лигийн бүх шагналуудыг ”хамсан” байна.

Шилдэг тоглогч : Леонел Месси (Барселона)
Шилдэг дасгалжуулагч : Пеп Гуардиола (Барселона)
Шилдэг хаалгач : Икер Касильяс (Реал Мадрид)
Шилдэг хамгаалагч : Дани Алвес (Барселона)
Шилдэг хагас хамгаалагч : Чави Эрнандез (Барселона)
Шилдэг довтолгооны хагас хамгаалагч : Андрес Иниеста (Барселона)
Шилдэг довтлогч : Леонел Месси (Барселона)
Шилдэг өсөн дэвжсэн тоглогч : Серхио Бускутс (Барселона)
Цэвэр тоглолт : Хуан Валерон (Депортиво)


Цааш нь унших...

Томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын талаарх товч мэдээлэл

2009 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар

10 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагийн байдлаар томуугийн цартахлын А хүрээний (H1N1) вирусын халдварын лабораториор онош нь батлагдсан тохиолдол 392 болж өмнөх өдрөөс 15 тохиолдлоор нэмэгджээ.
Эдгээр нэмэгдсэн тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд нийт 340 тохиолдол болсон байна.

Хөдөө орон нутагт Дархан-Уул 13, Сэлэнгэ 10, Төв 9, Өвөрхангай 6, Дорноговь 5, Хэнтий, Говьсүмбэр аймагт тус бүр 3, Дорнод 2, Өмнөговь 1 нийт 52 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрийн түвшинд байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоогоор 83 хүн эмчлэгдэж байгаагийн 33 нь онош батлагдсан, 50 нь шинжилгээний хариу хүлээж байна.

Мөн өдрийн 8 цагийн байдлаарх Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн 16127 үзлэг хийгдсэний 7578 буюу 47 хувь нь томуу, томуу төст өвчний үзлэг байна.

Лабораторийн шинжилгээгээр томуугийн цартахлын хүрээний (H1N1) вирусийн халдвартай болох нь тогтоогдсон нас баралтын 4 тохиолдол бүртгэгдлээ.



Цааш нь унших...

blogger templates | Make Money Online